‘’Бид маргаашийн таныг бүтээнэ’’ Хувь хүний хөгжлийн клуб танилцуулга

Share on facebook
Share on twitter

МХНУДС-ийн дэргэдэх ‘’Бид маргаашийн таныг бүтээнэ’’ Хувь хүний хөгжлийн клуб нь 2020/11/08-нд байгуулагдсан бөгөөд Чиглүүлэгч багш, клубын дарга, нарийн бичгийн дарга, facebook group admin, PR менежер, санхүүгийн менежер гэсэн удирдлагуудтай нийт 38 гишүүнтэй.

Зорилго: Оюутны хувь хүний хөгжил, хандлага, харилцааны ур чадваруудыг хөгжүүлэх замаар нийгэмд нөлөөлөл, манлайлал бий болгох.

Уриа: Хамтдаа сонс, судал, тэгээд хий.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрүүд
  • Номын хэлэлцүүллэг
  • Илтгэх урлаг

Бид 7 хоног бүрийн Даваа гариг бүр гишүүдээ хөгжүүлэх зорилгоор дотоодын илтгэгч нартай уулзалт хийж, уулзалт бүр дээр 4 гишүүн уншсан ном, үзсэн хамгийн сайн кино болон бусдад хэрэг болохуйц нэг сэдэв гэсэн бүтэцтэйгээр бусдадаа мэдлэг мэдээллийг хуваалцаж, илтгэл тавьж өөрсдөө үйлдэх байдлаар суралцдаг.

Баасан гариг бүр гаднаас мэргэжлийн зочид урьж клубын гишүүд болон сургуулийнхаа нийт оюутнуудад нээлттэй байдлаар илтгэл, лекц зохион байгуулдаг. Мөн оюутан, залуусаа сэдэлжүүлэх зорилготой өдөр бүр онч мэргэн үгсийг сургуулийн facebook хуудасанд англи, монгол хэлээр оруулдаг. Цаашид бид олон сайхан арга хэмжээ, илтгэл, лекцүүдийг гишүүдийн хөгжил болон сургуулийн нийт оюутнууддаа зориулж хийхээр төлөвлөөд байна.