Гэртээ 100% анхаарлаа төвлөрүүлэн хичээлээ хийх арга

Share on facebook
Share on twitter

Та гэртээ хэрхэн хичээлээ хийдэг вэ? Хичээлийнхээ бүх зүйлийг бэлдсэний дараа 5 минутын турш номоо уншиж байхад гэнэт толгойд яагаад дэлхий нарыг тойрч эргэлддэг талаар бодол орж ирээд үүний талаар бодож байх зуур аль хэдийн 20 минут өнгөрдөг үү? Тэгээд ч зогсохгүй нэг мэдэхэд фэйсбүүк орчихсон найзуудынхаа оруулсан зураг дээр сэтгэгдэл бичин монголд байгаа хятадуудыг хараасаар байтал 1 цаг өнгөрдөг байх тийм үү? Хэдий 1 цаг өнгөрсөн ч дахин зориглож хичээлдээ анхаарал хандуулах үед таны утсанд мессэж ирж чатласаар аль хэднийнээ унтахгүй бол өглөө босч чадахааргүй оройтсон байдаг л биздээ? Хэрвээ ийм амьдралын хэмнэлээр амьдарсаар байгаа бол энэ нийтлэлийг уншихыг зөвлөж байна.1. Тохитой мөн танд эрч хүчийг өгөх тийм орчныг бүрдүүл. 🏫🌇🌆Чи хаана хамгийн идэвхитэй байдаг вэ? Номын сан, кофешоп аль эсвэл сургууль уу? Аль нь ч байсан гэртээ тэнд буй орчныг бүрдүүлэхийг хичээ.2. Үргэлж төлөвлөгөөтэй ажил. Мөн түүндээ амрах цагаа ч мөн оруул ✅📝Хичээл хийнэ гээд хамгийн ойр байгаа номоо шүүрч авах хэрэггүй. Хичээл хийж эхлэхдээ юу хийхээ төлөвлөсний дараа хий. Гэхдээ төлөвлөгөө гаргахдаа их хугацаа зарцуулах хэрэггүй. Миний гаргадаг байсан нэг алдаа нь төгс төлөвлөгөө гаргах гэж хичээдэг байсан нь юм. Гэхдээ үр бүтээлтэй байна гэдэг нь гаргасан жагсаалтын уртаас биш түүнийхээ хэдэн хувийг хийснээс шалтгаалдаг гэдгийг ойлгосон юм.3. Богино хэмжээний завсарлага авч тэр хугацаанд юу хийх нь зөв талаар бод ⏰🙆Бидний уншиж байгаа хичээл зарим үед үнэхээр залхуу хүрмээр байдаг шүү дээ. Тэр үед өөрийгөө сэргээх зүйлийг олох хэрэгтэй. Хичээл хийдэг ширээнийхээ хажууд богино завсарлаад толгойгоо сэргээх боломжтой өөрийн зэвсгийг олж тавь. Миний хувьд хичээлийн ширээний хажууд гитар байдаг юм. Харин чиний хувьд юу байх нь чиний толгойг сэргээх вэ?4. Нүдээ амраа 👀😇Нүдээ амраах дасгал гэвэл тийм ч чухал биш юм шиг сонсогдож болох л юм. Гэхдээ чи үүнийг хийсний дараа ямар их үр нөлөөтэйг нь олж мэдэх болно.