ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ             Ё.МӨНХДЭМБЭРЭЛ

 

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм таны энэ өдрийн мэндийг эрэн мэндчилье!

       Миний хувьд, хүний амьдралын хамгийн чухал сонголт бол “өөрийгөө олох” гэж боддог. Яг үнэндээ, та бүхэн ч энэ чухал сонголтын өмнө байгаа. Сургууль, мэргэжлээ сонгох нь 4 жилийн дараа та өөрийгөө хэн байлгах вэ гэдэгт хамгийн их нөлөө үзүүлдэг.

  Дэлхий дээр, бас бидний эргэн тойронд гайхалтай өөрчлөгдсөн, амжилт бүтээсэн хүмүүс байдаг. Энэ бүх хүнд байдаг ижил чанар бол итгэл. Өөрийгөө хэн бэ гэдгийг таньж мэдсэн хүнээс л өөрчлөлт, амжилт ундардаг. Тэд түүхийг бүтээдэг.

    Сургууль бол таны өөрчлөлтийн их уурхай, гэр тань байх ёстой. Бид зөвхөн мэргэжил мэдлэгээр өөрийгөө төсөөлдөг үе хоцорч, мөрөөдөл, тэмүүлэл, өөрчлөлт, эрч хүч, шинэ санаа, шинэчлэлийн эрин эхэлж байна. Энэ эринд таны эзэмших хамгийн том боловсрол бол ӨӨРЧЛӨЛТ байх болно.

      Хүн өөрчлөгдөхөд цаг хугацаа бус, өөртөө хандах хандлага чухал байдаг. Байгууллага хөдөлмөрийн зах зээлээс энэ л ХАНДЛАГА-г эрж хайж байна. Өөрийгөө ямар том өөрчлөлтийн эхлэл гэдгийг ойлгох, маргааш өнөөдрөө түүх болгон үлдээх НӨӨЦ ганцхан танд л байна.

Мэргэжилдээ дурлаж хамтдаа өөрсдийнхөө маргаашийг бүтээе!