МАРКЕТИНГИЙН ТЭНХИМ

Share on facebook
Share on twitter

Маркетингийн тэнхимийн зорилго

Маркетингийн хөтөлбөрийн зорилго нь маркетингийн мэргэжлээр ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан, хөдөлмөрийн зах зээл дэх бодит эрэлтэд нийцсэн чадварлаг боловсон хүчин болон, байгууллагын бизнесийн орчны өөрчлөлтөд оновчтой хариу үйлдэл үзүүлэх, удирдлагын шийдвэрийг манлайлан хэрэгжүүлдэг, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, борлуулах, сурталчилан идэвхижүүлэх үйл ажиллагааг маркетингийн судалгаанд үндэслэн төлөвлөх, зохион байгуулах чадвар бүхий шинэ үеийн шилдэг төлөвшсөн маркетер бэлтгэхэд чиглэгдэнэ.

Олгох мэдлэг

  • Борлуулалт нэмэгдүүлэх арга зам
  • Маркетингийн харилцааг хөгжүүлэх, идэвхжүүлэх арга хэрэгслүүд
  • Маркетингийн орчин үеийн хандлагууд
  • Маркетингийн иж бүрдлийн хослолыг оновчтой зохион байгуулах
  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан маркетингийн судалгаа хийх онол, арга зүйн мэдлэг
  • Зах зээлийн нөхцөлийг үнэлж, тулгарч буй асуудлуудыг тодорхойлох болон шийдвэрлэх боломжит хувилбаруудыг боловсруулах, оновчтой төлөвлөх, зохион байгуулах
  • Үйлчилгээний маркетинг, олон улсын маркетинг зэрэг салбарын маркетингийг оновчтой боловсруулах

Олгох ур чадвар

  • Харилцааны өндөр соёлтой, өөртөө итгэлтэй байх, зөв хандлага болон манлайлах чадвар
  • Шинэ мэдлэг, мэдээлэл олж авах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх бүтээлч чадвар
  • Багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, үүрэг хариуцлага хүлээх чадвар
  • Орчин үеийн мэдээллийн технологи ашиглах
  •  Бизнесийн баримт бичгийг боловсруулах, бизнесийн харилцаанд оролцох
  • Маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах
  • Маркетингийн судалгаа хийх, өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийж тайлагнах
  • Зах зээлийн сегментчилэл хийж зорилтот зах зээлийг оновчтой тодорхойлох