МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН

Share on facebook
Share on twitter

ЗОРИЛГО. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн Оюутны зөвлөлийн анхдугаар хуралдааны зорилго нь оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, суралцах үйл явц, сурлага, урлаг, спорт, мэргэжлийн чиглэлийн уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хурал зэрэг бүхий л үйл ажиллагаанд тэднийг чиглүүлэн, төлөөлөн нэгдэн ажиллах чадвартай оюутнуудыг сонгох зорилгтой юм.

ХАМРАХ ХҮРЭЭ: МХНУДС-ийн I-IV курсын оюутнууд

Оюутны зөвлөлийн тэргүүн болон дэд тэргүүн, гишүүнд анкетаа ирүүлэх оюутан нь дараах шаардлагуудыг хангасан байна.

  1. Нийгмийн идэвх, оролцоо санаачлагатай.
  2. Өөрийгөө хөгжүүлэх чинь хүсэл эрмэлзэлтэй.
  3. Бусдыг манлайлан удирдах чадвартай.
  4. Урлаг, спортын авьяастай.
  5. Багаар ажиллах чадвартай.
  6. Хувийн зохион байгуулалт сайтай
  7. Бусдад зөв үлгэр дуурайлал болох чадвартай байна.
  8. Зан чанар хандалгийн хувьд эерэг бүхнийг түгээгч байна.
  9. Шинийг санаачлагч оюутан, залуус байна.
  10. Сургуулийн VMV-г бүрэн өөртөө шингээхэд чиглэж ажиллана.
  11. Оюутны зөвлөлийн гишүүнд 1-2 дугаар курсын оюутнууд анкетаа илрүүлнэ
  12. Тэргүүн, дэд тэргүүнд 2-3 дугаар курсын оюутнууд анкетаа ирүүлнэ

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

1-р үе шат: Анкетыг үнэн зөв бөглөж Сургалтын албанд файлаар 1% цээж зургийн хамт 2020 оны 10 дугаар сарын 9-ны 14:00 цаг хүртэл байна.

2-р үе шат: Сургалтын албанд ирүүлсэн анкетуудтай Сургуулийн захиргаа танилцаж  2020 оны 10 дугаар сарын 12-13-ны хооронд нийт оюутан, суралцагчдад танилцуулах үйл ажиллагаа явагдана. Анкетаа ирүүлсэн оюутнуудын мэдээлэлтэй бусад оюутнууд бүрэн дүүрэн танилцсан байна.

3-р үе шат:2020 оны 10 дугаар сарын 14-нд Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн Оюутны зөвлөлийн анхдугаар хуралдаан болно. Хуралдаанд гишүүдэд нэр дэвшигчдийг суралцагч нийт оюутнуудаас санал хураах байдлаар сонгоно. Үүнд

д/дХуралд оролцох анги, бүлгүүдОгнооТанхимын дугаар
11-р курсын нийт оюутнууд2020.10.14-нд 15.30501
22,3,4-р курсын нийт оюутнууд2020.10.14-нд 16.30501

4-р үе шат:Оюутнуудын санал хураалтыг Сургалтын алба нэгтгэн албан ёсоор танилцуулна.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА