НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим нь 2018 онд 5 багшийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар 1 доктор, 7 магистр зэрэгтэй багш нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Овог, нэр Албан тушаал Холбоо барих И-мэйл хаяг
1 Ж.Баяржаргал Тэнхимийн эрхлэгч 88072905 bayr90jargal@gmail.com
2 З.Батцэцэг багш 99281502 zulaabattsetseg@gmail.com
3 Э.Одончимэг багш 95655510 kamodko@gmail.com
4 Т.Тунгалагтамир багш 99261344 Tungaa.1925@gmail.com
5 Х.Нямсүрэн багш 99666841 hurelbaatarnyamsuren@gmail.com

Тэнхимийн зорилго: Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн сургалтын хөтөлбөрийг үр дүнд суурилсан хөтөлбөрийн заах арга зүй, арга барилаар бэлтгэн тасралтгүй сайжруулж, хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай, зөв хандлагатай, төлөвшсөн, хөдөлмөрч хичээнгүй төгсөгч, иргэн хүнийг бэлтгэнэ.

Зорилт:

  1. Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалтандаа ашиглах
  2. Чадварт суурилсан хөтөлбөрийг оюутанд хүргэх, хэрэгжүүлэх сургалтын орчныг тасралтгүй сайжруулах
  3. Багш, оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлыг төлөвлөгөөт хугацаанд үр дүнтэй удирдан зохион байгуулах
  4. Оюутны хөгжлийн хөтөлбөрийг төлөвлөгөөт хугацаанд үр дүнтэй удирдан зохион байгуулах

Сургалт

  • Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн хичээлүүдийн уялдаа холбоог тасралтгүй сайжруулах
  • Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах
  • Багш бүр хичээлийн гарын авлагыг бэлтгэн суралцагчдад хүртээл болгох

Эрдэм шинжилгээ

  • Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт хэрэглээний орчин үеийн чиг хандлага
  • Монгол улсын компанийн засаглалын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага
  • Үйлдвэрлэлийн байгууллагын бүтээмж ба ашигт ажиллагааг нэмэгдүүлэх
  • Хөдөө аж ахуйн бүртгэл ба санхүүгийн тайлагналын олон улсын стандартын хэрэгжилт
  • СТОУС-ыг нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал

Зөвлөгөө, мэдээлэл

  • Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш бүр зөвлөгөө өгөх хуваарьт цагийн дагуу 7 хоног бүр зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллаж байна.
  • Даасан ангийн оюутнуудад зориулсан ангийн багшийн цагийг сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу ангийн оюутнуудад зөвлөгөө мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Мэргэжлийн клуб

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн клуб нь 2019 оны 10-р сард үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.

    • “ Хуримтлал бидний амьдралд” “Хувь хүний санхүүг удирдах нь” арга зүйн сургалт
    • “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан
    • Санхүүчдийн баярын хүрээнд “Тооны машин миний найз”  тэмцээн
    • АХА тэмцээн
    • “Инээмсэглэл бэлэглэе“ хүмүүнлэгийн ажил зохион байгуулах