НОМЫН САН

МХНУДС-ийн захирлын 2017 оны 06-р сарын 07-ны өдрийн А/09 тоот тушаалаар батлагдсан “Номын сангийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

МХНУДС -ийн номын сан нь тус сургуулийн хамгийн том материаллаг баазын нэг болно. Номын сан  нь MNS 5472-2007 стандартад нийцсэн 120м2 талбайтай 80 суудал бүхий 2150 ширхэг бүхий мэдээллийн баазтай номын сангаар  үйлчилж байна.  МХНУДС-ийн  номын сан нь одоогоор 1 номын санч номын сангийн үйл ажиллагаа явуулж ажиллаж байна. Номын сангийн гэрээр ном олгох танхим, уншилгын 2 танхим  зэргийг сургуулийн дотоод нөөц бололцоог ашиглан тохижуулж ажиллаж байна.


Номын сан нь сургуулийн оюутан, багш, суралцагч  нарт мэдээллийн эрх тэгш, нээлттэй хүргэх, номын сангийн чанартай үйлчилгээ үзүүлэх, оюутны бие даан суралцах нөхцөлийн хангах,  электрон мэдээлэл, нээлттэй үйлчилгээ, таатай орчин бүрдсэн, сургалтын үйл ажиллагааг дэмжих орчин үеийн шаардлагыг хангасан электрон мэдээллээр үйлчлэх боломжтой номын сан  болоход гол зорилгоо болгон ажиллаж байна.
Оюутнуудын “Шинэ номын баяр”, “Бид маргаашыг бүтээнэ” зэрэг олон нийтийн ажлыг зохион байгуулж цаашид уламжлал болгон явуулахаар МХНУДС-ийн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

Манай номын сан нь  автоматжуулалтандаа  үүлэн технологт суурилсан http://monkoha.com/ програм хангамжийг нэвтрүүлээд ажиллаж байна. Monkoha програмыг номын санд нэвтрүүлэн цахим хэлбэрт оруулах, ажлыг гүйцэтгэж номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажил  хийгдэж одоогоор 1600 орчим хэвлэлийн бүтээгдэхүүн мэдээллийн баазад ороод  байна Monkoha номын сангийн програм нь үүлэн технолгт суурилсан учир өгөгдлийн сан аюулгүй байдаг.
 Номын сан нь сургалтын албатай хамтран ажиллаж  уншигчийн үнэмлэхийг цахим хэлбэрт оруулж, номын сангийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн.

Номын сангийн програм ашиглах заавар