Судалгаа, шинжилгээ

Share on facebook
Share on twitter

Сургуулийн Судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд дараах чиглэлийг баримтална. Үүнд:

  1. Багш, оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ажил нь сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлд нийцсэн, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахуйц шаардлага тавина.
  2. Ахисан түвшний сургалт, судалгааны ажлын нэгдмэл байдлыг хангана.
  3. Судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа, үр дүн нь үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц чанар хүртээмжтэй байх зорилготой ажиллана.
  4. Судалгаа, эрдэм шинжилгээний санхүүжилтийг гадаад болон дотоод эх үүсвэрээс тогтвортой хангах, санхүүжилт татсан судлаачдын идэвх санаачилгыг бодитойгоор дэмжих бодлого хэрэгжүүлнэ

Эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажлууд

МХНУДС нь эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болохын хувьд улс орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн судалгаа шинжилгээний ажлуудыг чанартай хийж гүйцэтгэдэг.

Мөн судалгааны ажлыг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхааран байгууллагуудтай хамтран ажиллаж, байгууллагын захиалга, санхүүжилтээр гэрээний дагуу судалгааны ажлыг багаар гүйцэтгэх нь багш нарын судалгааны ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэхэд ахиц дэвшил авчрах юм.