“СУДЛААЧ ОЮУТАН-2021”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

БАТЛАВ.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                      Ё.БАЯНЖАРГАЛ

“СУДЛААЧ ОЮУТАН-2021”

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

ЗОРИЛГО

Оюутнуудыг судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь хөгжүүлэх, судалгааны ажлаа үе тэнгийнхэндээ сурталчлан таниулах

ХАМРАХ ХҮРЭЭ

“Нягтлан бодох бүртгэл”, “Маркетинг”, “Хүний нөөцийн менежмент” хөтөлбөрийн бүх оюутнууд

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

МХНУДС-ийн Эрдмийн зөвлөл

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ҮЕ ШАТ, ХУГАЦАА, БАЙРШИЛ, БҮРТГЭЛ, ШАЛГАРУУЛАЛТ

Хуралд оролцох:

Эрдэм шинжилгээний хурал нь 2 үе шаттай явагдана.

Бүртгүүлэх: Хуралд оролцохыг хүсэгчид 2021 оны 11-р сарын 15-наас 16-ны өдрүүдэд Сургалтын алба О.Анхцэцэг, Л.Нямдулам нарт бүртгүүлнэ.

I шат:    Илтгэлүүдийг хүлээн авч шалгаруулах (2021-11-18-ны өдрийн 15 цаг хүртэл илтгэлийг хэвлэмэл байдлаар хүлээн авах  ба зохион байгуулагчдын зүгээс шалгаруулалт хийн  шаардлага хангасан илтгэлүүдийн жагсаалтыг баталгаажуулж судлаач оюутнуудад 11-р сарын 19-ний өдрийн дотор бага хуралд оролцох тухай /урилга /мэдээлэл хүргэнэ.

II шат: Илтгэлүүдийг хэлэлцүүлэх (11-р сарын 23-ны өдөр 15 цагаас өмнө зохион байгуулагчид судлаач оюутан илтгэлийн эх хувийг файлын хамт (E mail хаяг: Lkhagwadorj.nyamdulam@yahoo.com) хаягаар хүлээлгэн өгсөн байна. Хурал товлогдсон өдөр шүүгчдийн онооны нийлбэрээр 3 байр, тусгай байрыг шалгаруулан урамшуулна.) Илтгэгчид хурал эхлэхээс нэг цагийн өмнө PPT-г компьютерт хуулан бэлэн болгосон байна.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДӨР:

Хэзээ: 2021 оны 11-р сарын 25-ны өдөр

Хаана: МХНУДС-ийн 501 тоот Эрдмийн өргөөнд зохион байгуулагдана.

Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага

  • НББ, Хүний нөөцийн менежмент, Маркетингийн салбарын чиглэлээрх судалгааны ажил байх бөгөөд судалгааны ажил шинжлэх ухааны  онол,  арга зүйд үндэслэгдсэн байна.
  • Судалгаа, шинжилгээний  тодорхой арга зүй, арга техникийг хэрэглэсэн байхын зэрэгцээ судалгаа нь бодит өгөгдөл дээр тулгуурлан хийсэн байна.
  • Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх.
  • Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
  • Илтгэлийг World болон РРT хэлбэрээр бэлтгэх ба илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.

Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын  боловсруулалтад тавигдах шаардлага:

  • Илтгэл нь хураангуй, удиртгал, дэвшүүлсэн зорилго, зорилттой, үндсэн хэсэг (онолын болон практик судалгаа боловсруулалт, арга зүй), судалгааны үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх; Удиртгал хэсэгт сэдвийг сонгох үндэслэл, судлах хэрэгцээ шаардлага, асуудал, таамаглалыг  багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлэгдсэн байна. Сэдвийн судлагдсан  байдлыг энэ хэсэгт багтаан ишлэл зүүлттэй бичнэ. Аргазүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, процедур, өгөгдөл цуглуулсан  аргыг багтаан илэрхийлсэн байна. Судалгаанаас гарах үр дүнг тоон болон чанарын шинжилгээний аргууд хэрэглэн нотолж  баримтжуулсан байх ба судлаачийн хувийн үзэл бодлоос ангид байна. Дүгнэлт нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга, санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлтийн онолын болон практик ач холбогдлыг  дурдаж болно.
  • Ишлэл зүүлт ашигласан байх;
  • Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
  • Илтгэл нь А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.

ШАГНАЛЫН САН:

    Шилдэг 1-р байрны 1 оюутан судлаачид 50$, өргөмжлөл

    Шилдэг 2-р байрны  1 оюутан судлаачид 35$, өргөмжлөл

    Шилдэг 3-р байрны  1 оюутан судлаачид 25$, өргөмжлөл

    Тусгай байрны шагналд 2 оюутан тус бүр 15$, өргөмжлөл

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж 19/1,

МХНУДС,  Эрдмийн зөвлөл.  Цахим шуудан n.tuul1962@gmail, Утас 99188974

Хянасан:

Эрдмийн зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал                            Ё.Баянжаргал

Боловсруулсан:

Эрдмийн зөвлөлийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга               Н. Туул

2021-11-01