Танилцах өдөрлөг 2020

Share on facebook
Share on twitter

БАТЛАВ.СУРГАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГАА

ХАРИУЦСАН ЗАХИРАЛ                          Ё.БАЯНЖАРГАЛ

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД СУРГУУЛИЙН

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН “ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ”-ИЙН УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн нийт оюутан суралцагчдын чөлөөт цагийг цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх, тэдний ур чадварыг сорих, анги хамт олны идэвхи оролцоог нэмэгдүүлэн, хөгжүүлэх, үе тэнгийнхэн болон ахлах курсынхэнтэйгээ танилцах зорилготойгоор тус өдөрлөгийг зохион байгуулж байна.  

ХАМРАХ ХҮРЭЭ: МХНУДС-ийн багш, ажиллагсад болон I-IV курсын оюутнууд

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

  1. Өдөрлөгийн хүрээнд анги тус бүр мэндчилгээ бэлтгэнэ. Мэндчилгээ нь дараах бүтэцтэй байна.
  2. Суралцаж буй мэргэжлийн онцлог болон ангийн өнгө төрхийг илтгэн харуулах
  3. Өдөрлөгт оролцох нийт ангийн оюутнуудыг хамрах
  4. Орчин үеийн чиг хандлагатай нийцсэн байх /дуу, бүжиг гэх мэт/
  5. Шинэ санааг эрэлхийлсэн байх
  6. Мэндчилгээ нь 5 минутанд багтана.
  7. Анги тус бүр мэндчилгээнд ашиглагдах ая, шуум, багийн нэр, мэндчилгээний сэдэв зэргийг ангийн багшаар дамжуулан 10 дугаар сарын 14-ний 16:00 цагт Сургалтын албанд хүлээлгэн өгнө.  Сургалтын алба хөтөлбөрийн дараалалд оруулна.
  8. Өдөрлөгт оролцох 1 оюутны TAX 30.000₮ байна. (TAX-нд өдрийн хоол болон унааны зардал орсон.)
  9. TAX 30.000₮-ыг оюутан бүр ангийн багшид хураалгах ба 10 дугаар сарын 9-ны дотор хураалгасан байна. (TAX-ны мөнгийг хугацаандаа хураалгах үйл явц нь захиалга өгч буй газарт оюутны тоо өгөх зэрэгт хамааралтай тул хугацааг баримтлана.)
  10. Өдөрлөг болох 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нь “Хөтөлбөр”-ийн дагуу зохион байгуулагдах ба тус өдрөөс өмнө ангиуд удирдамжийн дагуу бэлтгэл ажлаа хангана.
  11. Оюутан бүр тухайн өдрийн цаг агаарт тохируулан хувцаслаж хувийн бэлтгэлээ хангах.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

  1. 1-р байр: Шилдгийн шилдэг мэндчилгээ өргөмжлөл,
  2. 2-р байр: Шилдэг мэндчилгээ өргөмжлөл,
  3. 3-р байр: Шилдэг мэндчилгээ өргөмжлөл,

ХААНА: ОЛОН УЛСЫН “НАЙРАМДАЛ” ЗУСЛАНД

ХЭЗЭЭ: 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

 Тус өдөр цуглах хугацааг ангийн багшаар дамжуулан жич зарлана.

СУРГУУЛИЙН ЗАХИРГАА