ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

Share on facebook
Share on twitter

                                                                                                                                                              Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны

                                                                                                                                                               өдрийн А/09 тоот тушаалын 5.1 дүгээр хавсралт

                                                                       МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД СУРГУУЛИЙН

                                                                                     БАКАЛАВРЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Монгол улсын “Боловсролын тухай” хууль, “Дээд боловсролын тухай” хуульд нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журам, нийтлэг шаардлагыг үндэслэн МХНУДС-ийн бакалаврын зэрэг олгох сургалтыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
    1.  Дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын  үйл ажиллагаанд оролцогч талууд  энэхүү журмыг баримтална.
    1. Сургууль нь төрийн эрх бүхий байгууллагаас олгогдсон дээд боловсролын
      сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хавсралтанд заагдсан
      мэргэжлийн чиглэлээр бакалаврын сургалт явуулна.
    1. Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг хангасан сургалтын төлөвлөгөөг Хөтөлбөрийн хороо, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Захирлаар баталгаажуулж, сургалтын үйл ажиллагаанд мөрдөнө.
    1. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал МХНУДС-ийн захирлын зөвлөл хэлэлцэж, Захирал шийдвэр гаргана.
    1.  Журмын нэр томъёо: 

1.6.1  Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө: Бакалаврын түвшний боловсрол эзэмшихэд шаардлагатай ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдээс бүрдсэн судлах хичээлийн жагсаалт, агуулгын багтаамж, дараалал, бие даалт, лабораторийн ажил, дадлага, курс, төсөл, дипломын ажил, төгсөлтийн шалгалтыг багтаасан хоорондоо уялдаа холбоо бүхий бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн (хөтөлбөрийн танилцуулга: сургалтын төлөвлөгөө хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүй, суралцах орчин, элсэгчдэд тавих шаардлага, багшид тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших ур чадвар, суралцагчийн үнэлгээ, чанарын баталгаажуулалт, удирдлагын мэдээллийн систем, харилцаа хамтын ажиллагаа) бакалаврын боловсролын зэрэг олгоход нийцүүлсэн оюутны суралцах хөтөлбөр.

1.6.3   Хичээлийн хөтөлбөр: Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийн нэр, индекс, багц цаг, оюутан эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, хичээлийг судлахын өмнө судалсан байвал зохих хичээлийн нэр, индекс,  сэдэвчилсэн төлөвлөгөө, арга зүй, ашиглавал зохих ном сурах бичиг, эх сурвалж, гүйцэтгэх даалгавар, оюутны гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх арга хэлбэр, хичээлийг заах багшийн нэр, харилцах хаяг зэргийг багтаасан баримт бичиг.

1.6.4  Ерөнхий суурь хичээл: Суралцагчид тухайн мэргэжлийн бакалаврын боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай нийгэм, хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухааны үндсийг  эзэмшүүлэх хичээл

1.6.5   Мэргэжлийн суурь хичээл: Суралцагчдад суралцах үндсэн чиглэлийнх нь онол арга зүйн суурь мэдлэгийг олгох, чадвар эзэмшүүлэх хичээл

1.6.6 Мэргэжлийн хичээл: Тодорхой мэргэжлийн ур чадвар өгөхөд чиглэсэн, тухайн мэргэжлийн чиглэлээр гүнзгийрүүлэн судалж,  мэдлэг, чадвар, дадал, эзэмшүүлэх  хичээл

1.6.5   Заавал судлах хичээл: Тухайн хөтөлбөрийн хувьд зайлшгүй судлах хичээл.

1.6.6   Сонгон судлах хичээл:  Тухайн хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний бүлэг бүрээр авбал зохих багц цагийг гүйцээх зорилгоор тодорхой багц цаг бүхий хичээлийг суралцагч өөрөө сонгон судлах хичээл.

1.6.7  Лекцийн хичээл: Шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг системтэй өгөх зорилготой багшийн тайлбарлан ярих болон бусад арга зүйг ашиглан зохион байгуулж буй сургалт.

1.6.8 Семинарын хичээл: Онолын материалыг гүнзгийрүүлэн судлах, мэдлэг хуримтлуулах, бүтээлч санаачлага болон ур чадварт суралцах сургалтын хэлбэр

1.6.9  Лабораторийн хичээл: Онолын мэдлэгийг практик үйл ажиллагаанд чиглэсэн туршилт дээр үндэслэн чадвар эзэмшүүлэх хичээл.

1.6.10  Дадлага: Суралцаж байга хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн байгууллага дээр онолын мэдлэгээ практикт турших, бататгах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх үйл ажиллагаа.

1.6.11  Багц цаг (Кредит цаг): Суралцагчийн сурах ачаалал, багшийн сургалтын ажлын хэмжээ бөгөөд нэг багц цаг нь 48 цагтай тэнцүү байна.

1.6.12 Голч дүн: Улирал бүрийн төгсгөлд оюутны хичээл тус бүр мэдлэг чадвараа үнэлүүлж, авсан үсгэн дүнд харгалзах тоон дүнг багц цагаар үржүүлж нийт багц цагийн нийлбэрт хуваасантай тэнцүү. 

1.6.13 Явцын үнэлгээ: Ирц, идэвхи, явцын шалгалт, бие даалтын ажлын хүрээнд оюутан явцын  70 оноог авна.

1.6.14 Улирлын шалгалт: Тухайн хичээлийг судалж дууссаны дараа суралцагч тухайн хичээлийн хөтөлбөрт заасан мэдлэг, ур чадварыг хэрхэн эзэмшсэнийг үнэлэх 30 онооны шалгалт.

1.6.15 Индекс: Хичээл тус бүр нь тухайн шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрний эхний үсгийн товчлол ба 3 оронтой тооноос тогтоно.

100-199 дугаартай бол 1-р  курст судлах хичээл

200-299 дугаартай бол 2-р  курст судлах хичээл

300-399 дугаартай бол 3-р  курст судлах хичээл

400-499 дугаартай бол 4-р  курст судлах хичээл

1.6.16  Бие даалтын ажил: Тухайн хичээлийн агуулгын хүрээнд оюутан өөрөө бие даан хийж гүйцэтгэх. /Өдрийн хөтөлбөрт 4 кредиттэй хичээл-3 бие даалт, 3 кредиттэй хичээл-2 бие даалт 2 кредиттэй хичээл -1 бие даалт, 1 кредиттэй хичээл хичээлийн агуулгын хүрээнд гэрийн даалгавар хийж гүйцэтгэнэ. Эчнээ хөтөлбөрт кредитээс шалтгаалахгүй 1 бие даалтын ажил хийж гүйцэтгэнэ.

1.6.17  Курсын ажил: Суралцагч тодорхой нэг сэдвийн хүрээнд багшийн зөвлөмжийн дагуу бие даан судалгаа шинжилгээ хийх үйл явц.

1.6.18 Төслийн ажил:  Суралцагчид багаараа багшийн удирдлаган дор мэргэжлийнхээ дагуу судалгаа хийж, үр дүнтэй, хэрэгжиж болохуйц төсөл бичиж хамгаалах үйл явц.

1.6.19 Төгсөлтийн ажил: Бакалаврын түвшний хөтөлбөрийг дүүргэж дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшсэнээ баталгаажуулах, судалгаа шинжилгээний ажлын мэдлэг, чадвараа хөгжүүлэх зорилгоор хийж байгаа судалгааны ажил.

1.6.20  Төгсөлтийн шалгалт: Бакалаврын хөтөлбөрийг дүүргэж хичээлийн агуулгыг бүрэн судалсан оюутан тухайн хөтөлбөрөөр эзэмшсэн мэдлэг, ур чадвар, англи хэлний түвшингээ үнэлүүлэх цогц шалгалт.

ХОЁР: ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • МХНУДС-д оюутан элсүүлэх журмын дагуу элсэлтийн үйл ажиллагааг зохицуулна.
    • Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтанд заагдсан хөтөлбөрүүдийн дагуу зохих шаардлага хангасан элсэгчийг  элсүүлэн суралцуулна.
    • Элсэлтийн ерөнхий шалгалт өгч, тус сургуульд элсэх шаардлагыг хангаж суралцах хүсэлтээ гаргасан элсэгчдийг өдрийн хөтөлбөрт элсүүлэн суралцуулна.
    • Элсэлтийн журмын дагуу элссэн суралцагчдын нэрсийг Захирлын тушаалаар баталгаажуулна. Тушаалаар баталгаажсан суралцагчтай “Сургалтын гэрээ” байгуулах ба холбогдох эх бичиг баримтыг хүлээн авч тус сургуулийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ.
    • МХНУДС-д элссэн элсэгчдэд  оюутны үнэмлэх олгоно.

ГУРАВ. СУРГАЛТЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • Бакалаврын  боловсролын агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд  мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
    • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг мөрдөнө.  
    • Сургалтын төлөвлөгөө нь бакалаврын түвшний боловсрол эзэмшихэд шаардлагатай ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдээс бүрдсэн заавал судлах болон сонгон судлах хичээлийн жагсаалт, агуулгын багтаамж, дараалал, бие даалт, лабораторийн ажил, дадлага, төсөл, төгсөлтийн ажил, төгсөлтийн шалгалтыг багтаасан баримт бичиг бөгөөд 120 багц цагаас доошгүй байх бөгөөд нийт кредитийн 30 хувийг ерөнхий суурь (заавал судлах хичээл нийт 12 багц цагаас хэтрэхгүй байна), 25 хувийг мэргэжлийн суурь, 45 хувийг мэргэшүүлэх хичээл эзэлнэ.
    • Бакалаврын сургалтын хөтөлбөрийг Хөтөлбөрийн хороо, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн байна.
    • Сургалтыг хичээлийн хуваарийн дагуу зохион байгуулна.
    • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа оролцогч талуудын саналыг үндэслэн боловсруулах бөгөөд Хөтөлбөрийн хороо, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, Захирал батална.
    • Хичээлийн жил хоёр улирлаас бүрдэх ба намар, хаврын улирал тус бүр 16 долоо хоног үргэлжлэх бөгөөд Улирлын шалгалт нь  улирал бүрийн төгсгөлд  2 долоо хоногийн хугацаатай зохион байгуулагдана.
    • Бакалаврын сургалтын үйл явц жилийн турш үргэлжилнэ.
    • Хичээлийн хуваарьтай холбоотойгоор сургалт эхлэх цаг харилцан адилгүй байх бөгөөд эхний хичээл 08:30 цагт эхэлнэ. Хичээлийн нэг цаг /цаашид “цаг” гэх)-ийн хэмжээ нь хичээлийн дунд нь завсарлагагүйгээр 90 минутад багтаан явагдана. Хичээл тус бүр дундаа 5-10 минутын завсарлагаатай байх бөгөөд их завсарлагаа  20-30 минут байна.
    • Суралцагчийн улирлын ачааллыг сургалтын төлөвлөгөөн нарийн тусгасан байна.
    • Өдрийн хөтөлбөрийн суралцагчийн улирлын доод ачаалал 16-21 багц цаг байна.
    • Сургалтыг тухайн мэргэжлийн ур чадвар бүхий магистр болон түүнээс дээш зэрэгтэй багш зохион байгуулна.
    • Сургалтын алба, мэргэжлийн тэнхим нь сургалтын хэрэгжилтэнд хяналт тавьж, тасралтгүй удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллана.
    • Өдрийн хөтөлбөрийн бүх мэргэжлийн ангид ангийн багш томилон ажиллуулна.
    • Сургалтын алба нь анги удирдсан багшийн саналыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, анги удирдсан багшийг ажиллуулах тухай захирлын тушаал гаргаж баталгаажуулна. 
    • Анги удирдсан багш нь сургуульд хэрэглжүүлж байгаа дүрэм, журмыг оюутанд танилцуулж, хэрэгжүүлж ажиллана. 
    • Оюутны хөгжлийн хөтөлбөрт тусгагдсан үйл ажиллагаанд оюутнуудыг зохион байгуулж оролцуулна.
    • Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээд боловсролын агуулгsг эзэмших явцад зөвлөн тусалж, чиглүүлж, суралцах арга барилаа олох, суралцах үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхэд нь багш зөвлөн тусална.
    • Ангийн оюутнуудын ирц, идэвхи, сурлагын амжилт, сургалтын үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаа талаар эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл өгч хамтран ажиллана.
    • Суралцагчийн тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэхдээ суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх үнэлгээний журмыг баримтална.
    • Багш тухайн мэргэжлийн ангид хичээлийн жилийн турш хичээл орсон цаг бүр дээр хичээлийн сэдэв, хэлбэр, цагийг тэмдэглэж, оюутнуудын бүртгэлийг хөтөлж, улирлын төгсгөлд журналыг хаана.
    • Улирал бүрийн эцэст тэнхмийн эрхлэгч тэнхмийн харъяаны ангийн бүх журналыг сургуулийн архивт хүлээлгэн өгнө.
    • Улирлын шалгалтыг 17,18-р долоо хоногуудад зохион байгуулна.
    • Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дадлага ажлуудыг мэргэжлийн байгууллага дээр гүйцэтгүүлнэ.
    • Сургалтанд шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэнэ.
    • Гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрийг  хэрэгжүүлнэ.

ДӨРӨВ. СУРАЛЦАГЧИЙН АЧААЛАЛ, БАГЦ ЦАГ

  • Тухайн сургалтын байгууллагад заагдах ижил индекс (нэр)-тэй хичээлүүдэд нэг ижил багц цаг харгалзана.
    • Сургалтын төлөвлөгөөнд тусгагдах аливаа хичээлийг нэг улиралд үзэж дуусгахаар тооцон багц цаг онооно. Агуулгын багтаамж ихтэйгээс хэд хэдэн улиралд дамжин үзэх хичээл байвал түүнийг агуулгын залгамж чанар бүхий тусдаа хичээлүүдэд  хувааж, тус бүрд нь нэр, индекс, багц цаг онооно.
    • Тухайн хичээлийн багц цаг нь уг хичээлийг судлан эзэмшихэд суралцагчаас зарцуулах нийт хугацаа буюу уг хичээлийн танхимын цаг, суралцагчийн бие дааж ажиллах цаг, зөвлөгөө, ангийн ажил /төсөл/, реферат, график тооцооны ажил гэрийн даалгавар болон суралцагчийн мэдлэг чадварыг үнэлэх явцын үнэлгээнд зарцуулах нийт хугацааг өөртөө багтаана.
    • Хичээлд оноож байгаа багц цагийг дээд боловсролын сургалтын байгууллага хооронд жишигдэх байдлаар тогтооно.
    • Багц цагийг бүхэл тоогоор илэрхийлнэ. Зохих үндэслэлээр зарим хичээлийн багц цаг 2-оос бага тогтоож болно.
    • Улирлын шалгалт, бие даалтын ажлын даалгаварыг хэд хэдэн хичээлийг нэгтгэсэн  байдлаар зохион байгуулж болно.
    • Өдрийн хэлбэрээр суралцагчийн нэг улирлын норматив ачаалал тухайн сургалтын байгууллагын улирлын үргэлжлэх норматив хугацаа (долоо хоногийн тоо)-той тэнцүү байна.
    • Суралцагч нь нормативаас илүү ачаалалтай суралцах хүсэлтээ Сургалтын албанд гаргаснаар сургалтын гэрээний үндсэн дээр хичээл нэмж  судлах эсвэл анги алгасан суралцаж болно.
    • 1 кредит цаг 48 цаг, 2 кредит цаг 96 цаг, 3 кредит цаг 144 цаг, 4 кредит цаг 192 цагтай тэнцүү байхаар хичээлийн цагийг хуваарилна.
    • Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 12О багц цагаас доошгүй байна.
    • Суралцсан хугацааны голч дүн 2.0-оос доошгүй байх болзлыг хангаснаар бакалаврын зэргийн диплом гардан авах эрхтэй болно.
    • Дипломын хавсралт дахь дүнгийн жагсаалтанд суралцагчийн хангалтгүй дүгнэгдсэн хичээлийн дүнг бичихгүй бөгөөд тухайн хичээлийн багц цагийг судлаагүйд тооцож холбогдох журмын дагуу дахин судлана.
    • Суралцагч нь өөрт шаардлагатай сурлагын дүн үнэлгээ, сургалтын төлбөр төлөлттэй холбоотой тодорхойлолтыг сургалтын алба, менежмент, санхүүгийн албанаас авч болно.

ТАВ: ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Сургалтын алба нь улирлын шалгалтын төлөвлөгөөнд мэргэжлийн тэнхимүүдээс санал авч боловсруулан захирлаар баталгаажуулна.
    • Шалгалтыг төлөвлөгөө, хуваарийн дагуу зохион байгуулна.
    • Улирлын шалгалтыг улиралд нэг удаа авна.
    • Сургалтын албанаас шалгалтын хуваарийг гаргаж захирлаар баталгаажуулж мөрдөнө.
    • Багш шалгалтын бүтэц, зохион байгуулалтыг  оюутнуудад мэдэгдсэн байна.
    • Багш нь шалгалтын материалыг боловсруулахдаа шалгалтын төлөвлөгөөнд заасан загварыг баримтлах бөгөөд хичээлээр эзэмшүүлсэн мэдлэг, ур чадвар, асуудал шийдвэрлүүлэх зэрэг бүтээлч байдлаар ам, бичиг, бодлого, дасгал, эссэ, мэтгэлцээн гэх мэт бусад  хэлбэрийг ашиглан шалгалтыг зохион байгуулна.
    • Тэнхимийн эрхлэгч багшийн боловсруулсан шалгалтын материалын хэлбэр, бүтэц, агуулгыг  хянан баталж, сургалтын албаар дамга даруулж баталгаажуулна.
    • Багш бүр шалгалтын материалын эх хувь, файл, түлхүүрийн хамт тэнхимийн эрхлэгчид хүлээлгэн өгнө. Мэргэжлийн тэнхим шалгалтын материал, тестийн сан бүрдүүлж сургалтын албанд хүлээлгэн өгнө.
    • Сургалтын албанаас шалгалтанд орох эрхтэй суралцагчдын нэрсийг гаргаж мэргэжлийн тэнхимд хүргүүлнэ. Суралцагч нь сургалтын төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд шалгалтанд орох эрхтэй.
    • Сургалтын алба, мэргэжлийн тэнхимийн эрхлэгч шалгалтын явцад хяналт тавьж ажиллана.
    • Улирлын туршид хичээлд байнга идэвхитэй оролцсон тухайн хичээлийн явцын бүх шалгалтуудад амжилттай дүгнэгдэж 70 оноог бүрэн авсан суралцагчийг улирлын шалгалтаас чөлөөлж, шалгалтын оноог шууд тооцож, багш ил тод мэдээлнэ.
    • Улирлын туршид тодорхойгүй шалтгааны улмаас суралцагч сургалтын 50%-д хамрагдаагүй тохиолдолд улирлын шалгалтанд оруулахгүй.
    • Суралцагч нь хангалтгүй дүгнэгдсэн тохиолдолд тухайн хичээлийн шалгалтыг өгөхдөө суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх үнэлгээний журмын дагуу шийдвэрлүүлнэ.
    • Багш улирлын шалгалт эхлэхээс өмнө суралцагчийн явцын үнэлгээг танилцуулсан байна. Шалгалт дууссаны дараа шалгалтын үнэлгээ болон нэгдсэн дүнгийн талаар мэдээлэл өгнө.
    • Шалгалтыг зарим тохиолдолд хөндлөнгийн хянагч багш томилон авхуулах бөгөөд олон суралцагчидтай шалгалтанд ассистент багш томилно.
    • Багш бүр сургалтын албанаас олгосон дүнгийн хуудсанд суралцагчдын явцын болон улирлын нэгдсэн шалгалтын оноог нэгтгэн бичиж шалгалт дууссанаас 24 цагийн дотор удирдлага мэдээллийн системд оруулж дүн үнэлгээг  хүлээлгэн өгнө.
    • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, технологийн дагуу сургалтанд зохих ёсоор оролцсон, дадлагыг бүрэн хийж, тайлангаа хамгаалсан, багц цагийн гүйцэтгэл бүрэн, сургалтын төлбөрийн тооцоогүй суралцагчийг төгсөлтийн шалгалт, төгсөлтийн ажил, төслийн хамгаалалтанд оруулна.
    • Төгсөлтийн шалгалт, дадлага, курсын ажил, төсөл, төгсөлтийн ажлын хамгаалалтууд нь холбогдох журмын  дагуу зохион байгуулагдана.
    • Багшийн дүн гаргах үйл ажиллагаа нь багшийн бүрэн эрхийн үйл ажиллагаа гэж үзэх бөгөөд дүнтэй холбоотой асуудлыг багш бүрэн хариуцана.
    • Шалгалтын төлөвлөгдсөн хугацаанд шалгалтанд ороогүй оюутны хувьд нөхөж шалгалт авах үйл ажиллагааг өргөдөлд үндэслэн сургалтын алба шийдвэр гаргана.

ЗУРГАА. СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Оюутнуудын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан орчин нөхцлийг бүрдүүлнэ.
    • Суралцагчиддаа дадлага хийх, сурч буй мэргэжлийн чиглэлээр ажлын туршлага эзэмшихэд зуучлах, төгсөгчиддөө ажлын байр олоход нь туслах үйлчилгээ үзүүлнэ.
    • Суралцагчдад суралцаж буй мэргэжлийнх нь сургалтын төлөвлөгөө, судалж байгаа болон цаашид судлах хичээлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Сургалтын алба, мэргэжлийн тэнхим өгч ажиллана.
    • Хичээлийн эхний өдөр багш суралцагчдад тухайн хичээлийн хөтөлбөр, эзэмших мэдлэг, ур чадвар, суралцагчийг үнэлэх үнэлгээний хуваарилалт, бие даан гүйцэтгэх ажил болон бусад зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч ажиллана. 
    • Сургалтын төлөвлөгөөнд заасан хичээл, сургалтыг явуулах, агуулгыг бүрэн эзэмшүүлэхэд шаардагдах лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр анги танхимыг тоноглоно.
    • Оюутнууд суралцах хугацаандаа сургуулийн лаборатори, танхим, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад багш, тусгайлан томилсон удирдагчийн удирдлага дор гүйцэтгэх төрөл бүрийн дадлага нь үндсэн сургалтын бүрэлдэхүүн хэсэг болно.
    • Сургуулийн мэргэжлийн дадлагын удирдамж, гэрээг хөтөлбөрийн хороо хэлэлцэж, захирал батална.
    • Бакалаврын сургалтын журмаар тодорхойлогдсон ерөнхий суурь болон мэргэжлийн хичээлүүдийг сонгон суралцах хичээлүүдийн хамт амжилттай үзэж, харъяалагдах тэнхимийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дадлагын ажлыг мэргэжлийн байгууллага дээр гүйцэтгэнэ.
    • Тэнхимүүдийн дэргэд мэргэжлийн клубуудыг ажиллуулж болно.

ДОЛОО: ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН

Суралцагч түр хугацааны болон жилийн чөлөө авах, үргэжлүүлэн суралцах, сургуулиас чөлөөлөгдөх үйл явц

  •  Шилжилт хөдөлгөөнГадаадын болон дотоодын их, дээд сургуулиудаас шилжин суралцах хүсэлтэй оюутан нь  Сургалтын албанд хүсэлтээ ирүүлнэ. Сургалтын алба тухайн оюутны материалыг хүлээн авч  захиргааны зөвлөлд танилцуулж, шийдвэрлэнэ. Суралцагчийн суралцах мэргэжлийн чиглэл, хичээлийн агуулга, дүн үнэлгээ, багц цагийн гүйцэтгэлийг үндэслэн оюутныг тохирох курст  шилжүүлэн суралцуулна. A-D хүртэлх бүх үнэлгээг хүлээн зөвшөөрнө.Шилжин ирж суралцаж байгаа суралцагчийн сурлагын дүн үнэлгээ МХНУДС-ийн оюутныг үнэлэх үнэлгээний тогтолцооноос ялгаатай  тохиолдолд харгалзах оноог дүйцүүлэн тооцно.Шилжин суралцах хүсэлт гаргаж буй оюутан доорхи баримт бичгийг бүрдүүлсэн байна.
  • Хувийн өргөдөл
  • Суралцаж байсан сургуулийн тодорхойлолт /тухайн сургуулийн сургалтын албаны тамга, гарын үсэг зурагдсан байх /
  • Захирлын тушаалын хуулбар
  • Суралцсан хугацааны сурлагын дүнгийн баталгаажуулсан жагсаалт /тухайн сургуулийн сургалтын албаны тамга, гарын үсэгтэй, судалсан хичээлүүд, кредит цаг, сурлагын голч дүн тодорхойлолтонд бичигдсэн байх/
  • Гадаад улс орноос шилжин ирж суралцсан тохиолдолд дүнгийн тодорхойлолт болон бусад нотлох баримтыг гадаад хэлнээс орчуулан хавсаргасан байна.
  • Хувийн хэрэг, аттестат, ерөнхий шалгалтын батламж
  • Боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэлтэй байх бөгөөд тухайн сургуулиасаа хасалт хийлгэсэн байх
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Цээж зураг 2%
    • Тухайн оюутан шилжин ирж суралцаж байгаа тохиолдолд багц цагийн зөрүүг тооцуулж холбогдох төлбөрийг төлсөн тохиолдолд, хичээлийн агуулгыг нөхөн судлана.
    • Гадаадын болон бусад их, дээд сургуулиас шилжин ирсэн оюутны дүнгийн тодорхойлолтыг үндэслэн сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн багц цагийг дүйцүүлэн шууд тооцох ба зөрүү хичээлийг Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг кредит цагийн  үнэлгээгээр тооцон багц цагийг нөхүүлнэ.  Оюутны дүн үнэлгээг дүйцүүлэх асуудлыг мэргэжлийн тэнхим, сургалтын алба, хөтөлбөрийн хороо хамтран шийдвэрлэнэ.
    • Суралцагч нэг сургуулиас нөгөө сургуульд шилжин сурч болно. Шилжин суралцах суралцагчид зохих тодорхойлолт, лавлагаа, бичиг баримтыг олгоно.
    • Шилжин суралцаж байгаа оюутнуудын хүсэлтийг үндэслэн  улирал тус бүр                   ерөнхий захирлын тушаал гарч баталгаажина.
    • Суралцагчийн мэдээллийг боловсролын удирдлагын мэдээллийн системийн бүртгэлээс  “өөр сургуульд шилжсэн” төлөвт шилжүүлж хасалт хийнэ.
    • Жилийн чөлөө, сургалтаас түр хугацааны чөлөө авах үйл явц
      • Суралцагч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар хичээлээс нэг цагийн  чөлөө авах тохиолдолд хичээл зааж байгаа багшаас, нэг өдрийн чөлөө авах тохиолдолд мэргэжлийн тэнхимээс, 2 болон түүнээс дээш хоногоор чөлөө авах тохиолдолд хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлж сургалтын албаар шийдвэрлүүлнэ.
      • Суралцагчийн нэг улиралд чөлөө авах хугацаа 5 хоногоос хэтрэхгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар 5 хоногоос дээш хугацаанд чөлөө авах нөхцөлд мэргэжлийн тэнхим, багш нарын саналыг үндэслэн сургалтын алба шийдвэрлэнэ.
      • Сургалтын процесст тодорхой шалтгааны улмаас цаашид үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон оюутан нэг хүртэлх жилийн хугацааны чөлөө авч болно.

  • Суралцагч нь жилийн чөлөө авах хүсэлтээ сургалтын албнд гаргаж, захирлын тушаалаар шийдвэрлүүлнэ. Өргөдөлд чөлөө хүссэн он сар өдөр, чөлөөний хугацаа, сургалтын төлбөр төлсөн баримтуудыг хавсаргасан байна.
    • Суралцагчийн жилийн чөлөөний хугацаа дууссан тохиолдолд дахин хүсэлт гаргаж чөлөөг сунгуулна.
    • Мөн оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцаж байгаа эсэхийг тодорхойлж зээл тусламжаар суралцаж буй оюутны чөлөө чөлөөний хугацаанд төрөөс олгох зардлын санхүүжилтийг зогсооно.
    • Сургалтын алба нь жилийн чөлөө авсан суралцагчийн мэдээллийг Боловсролын удирдлагын мэдээллийн системд “жилийн чөлөө” төлөвт  оруулна.
    • Захирлын тушаалд оюутанд чөлөө олгогдсон хичээлийн жил, улирал төдийгүй тухайн оюутны чөлөөнөөс эргэн ирж үргэлжлүүлэн суралцах хичээлийн жил, он, улирал, сургалтын төлбөрийн үлдэгдэл зэргийг тодорхой заасан байна.
    • Оюутны чөлөөнөөс ирж үргэлжлүүлэн суралцах тухай асуудлыг захирлын тушаалыг үндэслэн шийдвэрлэх ба тухайн оюутны төлсөн сургалтын үлдэгдэл төлбөр хүчинтэй байна. Заасан хугацаанаас өмнө хичээлд суух хүсэлт гаргавал тухайн оюутан сургалтын нэмэлт төлбөр төлнө.
    • Оюутныг чөлөөтэй байх хугацаанд сургалтын төлбөр нэмэгдсэн тохиолдолд  тухайн  жилийн төлбөрийн зөрүүг нөхөн төлнө. Сургалтын төлбөрийн асуудлыг менежмент, санхүүгийн алба шийдвэрлэнэ.
    • Жилийн чөлөөг оюутан суралцах хугацаандаа нийт 2-3 удаа сунгуулах боломжтой бөгөөд жилийн чөлөө олгох хугацаа нэг жил байна.
    • Үргэжлүүлэн суралцах үйл явц
      • Жилийн чөлөөний хугацаа дууссан тохиолдолд суралцагч нь үргэлжлүүлэн суралцах хүсэлтээ гаргасны үндсэн дээр сургалтаа үргэлжлүүлнэ.
      • Суралцагч нь жилийн чөлөөнөөс ирж үргэлжлүүлэн суралцах тохиолдолд жилийн чөлөө авсан улирлаас танхимын сургалтанд хамрагдана.
      • Чөлөөний хугацаа дуусмагц суралцах эрх нээгдсэн суралцагч нь сургалтын алба, мэргэжлийн тэнхимээс зөвлөн чиглүүлнэ.  Сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтөөс болж нөхөн үзэх  хичээл, шалгалтын зөрүү гарсан тохиолдолд мэргэжлийн тэнхим, сургалтын алба хамтран шийдвэрлэнэ.
      • Суралцагч нь санхүүгээс сургалтын төлбөр тооцоотой холбоотой  мэдээллийг авах үүрэгтэй.
    • Сургалтын гэрээ цуцлах үйл явц
      • Сургуулийн захиргаанаас дараах тохиолдолд оюутантай байгуулсан “Сургалтын гэрээ”-г цуцалж сургуулиас хасна. Үүнд:
  • МХНУДС-ийн дүрэм, дотоод журам, оюутны ёс зүйн дүрэм, сургуулийн орчинд баримтлах дэг журам, гэрээ зөрчсөн
  • Чөлөөний хугацаа дууссан ч чөлөөний хугацааг сунгах хүсэлт гаргаагүй.
  • Сургалтын үйл явцад нэг хичээлийн жил болон түүнээс дээш хугацаанд оролцоогүй. (Сургуульдаа үргэлжлүүлэн суралцах эсэх тухай мэдэгдээгүй албан ёсны чөлөө зөвшөөрөл аваагүй.)
  • Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоод ял эдлэхээр шийдвэрлэгдсэн.
  • Сургуулийн нэр хүнд, сургалтын ажилд сөрөг нөлөө бүхий зөрчил гаргасан.
  • Оюутан өөрөө сургуулиас гарах хүсэлт гаргасан
  • Багц цагийн гүйцэтгэл хангалтгүй зэрэг тохиолдолд оюутныг сургуулиас чөлөөлнө.
    • Суралцагч нь сургуулиас гарах хүсэлтийг сургалтын албанд гаргаж, ерөнхий захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
    • Сургалтын гэрээ цуцлагдсан тохиолдолд суралцагчийн  сургалтын төлбөрийг буцаан олгохгүй.
    • Сургалтын төлбөрийн тооцоогүй тохиолдолд  бичиг баримтын эх хувийг өөрт болон эцэг, эх асран хамгаалагчид ажлын 5 хоногт багтаан архиваас олгох бөгөөд боловсролын удирдлагын мэдээллийн систем дэх төлвийг өөрчилж “хасагдсан” төлөвт шилжүүлнэ.

НАЙМ. СУРГАЛТЫН ТӨЛБӨР

  • Сургалтын төлбөрийг өөрчлөлт орох бүрт Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн баталж, суралцагчдад мэдэгдэнэ.
    • Суралцагчид хичээлийн жилийн эхэнд 9-р сарын 1-ний дотор гэрээний дагуу сургалтын төлбөрийг сургуулийн дансанд шилжүүлнэ. Суралцагч нь сургалтын төлбөр төлөхдөө өөрийн овог, нэр, суралцаж буй мэргэжлийн чиглэл, курс, холбоо барих дугаар зэргийг заавал бичсэн байна.
    • Сургалтын төлбөр төлсөн тохиолдолд төлбөрийн баримтын хуулбарыг  Нягтлан бодогчид  ирүүлнэ.
    • Суралцагч нь сургалтын төлбөрөөс гадна дотуур байр, ромбо диплом болон бусад нэмэлт үйлчилгээтэй холбоотой төлбөр хураамжийг тухай бүр төлнө.

ЁС. СУРАЛЦАГЧИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ ҮЙЛ ЯВЦ

  • Өргөдөл хүсэлт хүлээн авах Тус сургуулийн сургалтын алба нь оюутан суралцагчдын өргөдөл, санал хүсэлтийг хүлээн авна.  Суралцагч нь өргөдөл, хүсэлтийг бичгээр болон цахим хэлбэрээр өгч болно. Суралцагчийн гаргасан өргөдөл хүсэлт нь үндэслэлтэй үнэн зөв бодитой байна. Суралцагч нь өргөдөл гомдол, санал хүсэлт, гаргасан тохиолдолд тухайн оюутан заавал овог, нэр, мэргэжил курс, он, сар өдрийг тавьсан байх шаардлагатай..
    • Өргөдөл, санал хүсэлтйг шийдвэрлэх үе шат, хугацаа
      • Сургалтын алба нь суралцагчийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг үндэслэн захиргаа, тэнхим, алба, нэгжид хүргүүлнэ.
      • Захиргаа, тэнхим, алба, нэгж нь суралцагчийн өргөдөл, хүсэлттэй танилцаж судалсны үндсэн дээр саналаа Сургалтын албанд шилжүүлнэ. Сургалтын алба өргөдөл, гомдол, санал хүсэлтийг Захиргааны зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.
      • Суралцагчийн ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлүүлнэ.
      • Сургалтын албаны өргөдөл хүсэлт хүлээн авсан мэргэжилтэн тухайн өргөдлийн хариу шийдвэрийг оюутанд биечлэн танилцуулна.
      • Сургалтын алба нь хичээлийн жилийн төгсгөлд өргөдөл, санал хүсэлт хүлээн авсан, хэрхэн шийдвэрлэсэн байдлын талаар үр дүнгээ тооцож ажиллана.  . 
      • Өргөдөл хүсэлтийн нууцлалыг танилцсан албан тушаалтан нууцлах үүрэгтэй байна.

АРАВ. ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭ

  1.   Энэхүү журмын хэрэгжилтэнд Сургалтын алба хяналт тавьж ажиллана.
    1.   Хэрэгжилтийн үр дүнг үндэслэн санал зөвлөмж боловсруулан захирлын зөвлөлд танилцуулна.

                                                                                                                               -o0o-