Захирлын 2020 оны 05 дугаар сарын 29–ны
Өдрийн А/009 тоот тушаалын Хавсралт
“MОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД СУРГУУЛЬ”–ИЙН
2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
- “Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль”-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэхэд Монгол Улсын Дээд боловсролын тухай хууль, Боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3-р сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаа батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 4-р сарын 6-ны өдрийн А/194 тоот “Журамт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаал, холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.
- Элсэлтийн журам, элсэлт авах мэргэжлийн хөтөлбөрүүдийн танилцуулга, элсэгчдэд тавих шаардлага, элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт, бүртгэлийн талаарх мэдээллийг hru.edu.mn вэб сайт болон https://www.facebook.com/MHRMU/ пэйж хуудсанд байршуулна.
ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС
- “Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль”-ийн Захирлын тушаалаар томилогдсон “Элсэлтийн комисс” элсэлтийг зохион байгуулна.
- Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журамд элсэлтийн комиссын дарга хяналт тавьж ажиллана.
- Элсэлтийн комиссын дарга нь элсэлтийн ажлыг удирдлагаар хангаж, тухайн журмаар зохицуулагдахгүй асуудлыг өргөдөл, гомдолын дагуу захирлын зөвлөлийн хурлаар хэлэллцэж, шийдвэрлэнэ.
ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
- Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн иргэнийг “Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль”-д энэхүү журмын дагуу элсүүлнэ.
- Элсэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг өгсөн байна.
- Элсэхийг хүссэн элсэгч нь Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байх ба тухайн элсэн сурах хөтөлбөр (мэргэжил)-т харгалзах 2-оос доошгүй хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 410 хэмжээст оноо авсанаар тус сургуулийн элсэгчид тавигдах минимум шаардлагыг хангана.
- Элсэн суралцах мэргэжлийн чиглэлээр дараах элсэлтийн ерөнхий шалгалтуудыг өгсөн байна. Үүнд:
Элсүүлэх хөтөлбөр (мэргэжил) | Шалгалт (ЭЕШ) | Босго оноо | Суралцах хэлбэр, хугацаа (жил) | Төгсөгчдөд олгох боловсролын зэрэг |
Менежмент /Хүнийн нөөцийн менежмент/ | Математик болон гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг 2 хичээлийн аль нэгээр өгсөн байна. (Мөн Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байна.) | Бүх хичээл 410 ба түүнээс дээш | Өдөр 4 жил | Бакалавр |
Нягтлан бодох бүртгэл |
Маркетинг |
- 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчийн ЭЕШ-ын оноо дээрхи шаардлагагийг хангаж байвал сургуульд элсэн ороход хүчин төгөлдөрт тооцно.
- Элсэлтийн ерөнхий шалгалт өгч дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх болзол хангасан элсэгч өөрийн суралцах бэлтгэл хангана.
- Шилжин суралцах оюутныг “Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль”-ийн “Бакалаврын сургалт зохион байгуулах журам”-ыг баримтлан элсүүлнэ.
- “Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль”-д элсэхийг хүссэн гадаадын харъяат иргэдийн асуудлыг бусад холбогдох журмаар зохицуулна.
ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ
4.1. “Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль”-д элсэх болзол хангасан иргэн элсэхийг хүссэн хүсэлтээ гаргах эрхтэй.
4.2. “Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль”-д элсэхийг хүсэгчдийг тус журмын гурав дахь хэсгийн дагуу холбогдох материалын хамт 2020 оны 07-р сарын 01-ээс 09-р сарын 15-ыг дуустал “Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль” дээр 9.00-17.00 цагийн хооронд бүртгүүлэх боломжтой.
4.3. Элсэхийг хүсэгчид өөрийн биеэр /цахимаар бүртгүүлэх/ ирэх ба дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт
- Сурагчийн хувийн хэрэг
- Ерөнхий шалгалтын батламж
- Монгол хэл бичгийн шалгалтын батламж
- Иргэний цахим үнэмлэхийн хуулбар
- Элсэхийг хүссэн өргөдөл
- Цээж зураг 2 хувь
- Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид сургууль дээр биеэр /цахимаар бүртгүүлэх/ ирж бүртгүүлнэ.
- Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид өөрийн аймаг дээр ажиллах элсэлтийн комисст биеэр /цахимаар бүртгүүлэх/ бүртгүүлэх ба мөн Улааанбаатар хотод ирж, “Монголын хүний нөөцийн удирдлагын коллеж”-ийн элсэлтийн комисст бүртгүүлж болно.
ТАВ.ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ
- Тус сургуульд элсэгч нь энэхүү журмын 3.4-т тусгасан хөтөлбөр (мэргэжил)-т харгалзах мэдлэгээ шалгуулсан хичээлүүдийн хүрээнд босго оноог хангасан байна.
- Ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгчдийн ЕШ-ын оноон дээр Боловсролын гэрчилгээний дундаж оноог нэмж гаргана.
- Элсэлтийн комисс нийт бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг цахим болон хэвлэмэл хэлбэрээр мэдээлнэ.
ЗУРГАА. СУРАЛЦАХ ЭРХ ОЛГОХ
- Ерөнхий шалгалтын оноогоор тус сургуулийн элсэлтийн шаардлагад нийцсэн бакалаврын хөтөлбөрийн элсэгч нь тус журмын 4.3-т заасан бичиг баримтыг тус тус бүрдүүлсний үндсэн дээр ирж бүртгүүлнэ.
- Элсэгч нь 08-р сарын 31-ны дотор өөрийн биеэр сургууль дээр ирж сургалтын төлбөрийн тодорхой хувийг төлснөөр тус сургуульд суралцах “Сургалтын гэрээ”-г байглна.
- Элсэгч нь тухай хичээлийн жилдээ нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжин суралцаж болно.
- Элсэгч нь сургалтын гэрээ байгуулаад заасан хугацаанд ирж суралцаагүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.
ДОЛОО. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ
7.1. Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдэд дараах хөнгөлөлт, урамшууллыг үзүүлнэ.
Болзол | Хөнгөлөлт авах курс | Хөнгөлөлтийн мөнгөн дүн /хүн тус бүр/ | Хөнгөлөлтийн хувь |
3 жилээр сургалтын төлбөрөө төлвөл | 4-р курс | 2,000,000 төг | 100% |
ЭЕШ-ын 750-с дээш оноо | 1-р курсын сургалтын төлбөрөөс | 1,400,000 төг | 70% |
ЭЕШ-ын 700-750 оноо | 1,000,000 төг | 50% |
ЭЕШ-ын 650-700 оноо | 600,000 төг | 30% |
ЭЕШ-ын 600-650 оноо | 400,000 төг | 20% |
ЭЕШ-ын 550-600 оноо | 200,000 төг | 10% |
Олон улсын болон үндэсний хэмжээний, aймаг, хот, дүүргийн олимпиадад /Нийгмийн тухай мэдлэг, математик/ I, II, III байрт шалгарсан | 600,000 төг 400,000 төг 200,000 төг | 30% 20% 10% |
Олон улсын болон үндэсний хэмжээний уралдаан тэмцээнд /урлаг, спорт, бусад/ I, II, III байрт шалгарсан элсэгч | 200,000 төг | 10% |
2 найз | 200,000 төг | 10% |
3 найз | 300,000 төг | 15% |
4 болон түүнээс дээш найз | 400,000 төг | 20% |
Нэг айлаас 2 хүүхэд | 200,000 төг | 10% |
Хамаатан садангийн 3 болон түүнээс дээш хүүхэд | 300,000 төг | 15% |
Нэг ангиас 3 хүүхэд элсэж | 200,000 төг | 10% |
Нэг ангиас 5 болон түүнээс дээш хүүхэд | 300,000 төг | 15% |
НАЙМ. СУРАЛЦАХ ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГ
Тэтгэлгийн нэр | Болзол | Мөнгөн дүн |
Захирлын нэрэмжит | Сургуулийн удирдах зөвлөлийн | 1 000 000-с дээш |
Сурлагын амжилт | 4 улирал дарааллан бүх хичээл дээр 95-с дээш үнэлгээтэй суралцаж сурлага, идэвхээрээ манайлсан | 1 000 000-с дээш |
Бүтээлч оюутан | Сургуулийн захиргаатай хамтран ажиллаж сургуулийн хэмжээний төсөл бичиж, амжилттай хэрэгжүүлсэн, үр дүн нь бодитой гарсан | 1 000 000-с дээш |
Авьяаслаг оюутны тэтгэлэг | Урлаг, спортоор улс, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд эхний 3 байр эзэлсэн | 500 000-с дээш |
Ухаалаг оюутан | Үзэж судалсан хичээлээ практик хэрэглээ болгож чадсан, бусаддаа үлгэрлэсэн | 500 000-с дээш |
Эрдэмтэн оюутан | Суралцаж буй мэргэжлээрээ улсын хэмжээний олимпиад, эрдэм шинжилгээний хурлуудад амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн | 500 000-с дээш |
ЕС . ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН МАРГААН, ГОМДОЛЫГ ШИЙДВЭРЛЭХ
- Элсэлтийн бүртгэл, оюутан элсүүлэхтэй холбоотой иргэний мэдээллийг бичгээр /цахимаар/ болон тус сургуулийн 70110511 утсаар хүлээн авна.
- Элсэлтийн комисс элсэлттэй холбоотой бүх асуудлыг хариуцан, эцэслэн шийдвэрлэж ажиллана.
- Элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод явуулна.
- Элсэлтийн бүртгэлтэй холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлбэл гарах хохирол, хариуцлагыг элсэгч өөрөө бүрэн хариуцна.