ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Share on facebook
Share on twitter

МХНУДС-ийн Эрдмийн зөвлөл нь сургалт-эрдэм шинжилгээний үндсэн үйл ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлж, түүний онол арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэж дүгнэлт гаргах, сургалт-арга зүй, эрдэм судлалын ажлыг мэргэжлийн ерөнхий удирдлагаар хангах зорилго бүхий хамтын удирдлагын эрдмийн байгууллага мөн.  

Эрдмийн зөвлөлийн үүрэг:

  • МХНУДС-ийн сургалтын үйл ажиллагаанд ашиглах баримт бичгүүдийг боловсруулан гаргах
  • Сургуулийн сургалт эрдэм шинжилгээний ажлын үндсэн ба хэтийн чиглэлийг хэлэлцэж батлах
  • Сургалтын төлөвлөгөө батлах
  • Сургуулийн эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөр батлан мөрдүүлэх
  • Эрдмийн цол зэрэг олгох асуудал хэлэлцэж холбогдох дээд байгууллагад санал болгох
  • Эрдэм шинжилгээний бүтээл болон ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэх, нийлүүлэх, нийтийн хүртээл болгоход санал өгөх, зөвлөмж гаргах

МХНУДС-ийн Эрдмийн зөвлөлийн зөвлөл

Эрдмийн зөвлөлийн дарга:
МХНУДС-ийн зөвлөх багш, доктор, профессор Б.Даваажав

Эрдэмтэн нарийн бичгийн дарга:
МХНУДС-ийн ЕЭТ-ийн зөвлөх, доктор, профессор Ж. Өлзийжаргал

Эрдмийн зөвлөлийн гишүүд:

  • МХНУДС-ийн Менежментийн тэнхимийн зөвлөх багш, доктор, профессор Г.Батхүрэл
  • МХНУДС-ийн захирал, доктор Ё.Мөнхдэмбэрэл
  • НББ-ийн тэнхимийн багш, доктор З.Батцэцэг
  • ХААИС-ийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Л.Наранхүү
  • Мөнхжаргалан ХХК зөвлөх, доктор, Д.Ганхүү