2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлхээр боллоо

Короновирус /COVID-19/-ийн  нөхцөл байдал, нийгэм эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй санал хүсэлт, МХНУДС-ийн захирлын зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын сургалтын төлбөрийн төлөлтөөс хамаарсан дараах хөнгөлөлтүүдийг олгосон байна. 

  1. Сургалтын төлбөрийн нөхцөлөөс хамаарсан хөнгөлөлт
Д/дХамаарах эзэнТөлбөрийн нөхцөл2021-2022 оны хичээлийн жилд хөнгөлөлт олгох дүн
1II болон III курсын суралцагчид     500.000₮ болон түүнээс доош төлбөрийн үлдэгдэлтэй оюутан 2021 оны 4 дүгээр сарын 1-ны дотор 100% төлөлт хийсэн бол  250.000₮
2501.000₮ болон түүнээс дээш төлбөрийн үлдэгдэлтэй оюутан 2021 оны 4 дүгээр сарын 15-ны дотор 100% төлөлт хийсэн бол  400.000₮  
3        I курсын суралцагчид2-р улирлын сургалтын төлбөрийг 2021 оны 04 сарын 15-ны дотор бүрэн дуусгавал хичээлийн жилээс 100.000₮ хөнгөлөлт олгох  100.000₮
2-р улирлын сургалтын төлбөрийг 2021 оны 04 сарын 15-ны дотор бүрэн дуусгавал намрын улирлын кредит тооцоог хөнгөлөхНамрын улирлын кредит тооцоог хөнгөлөх
  1. Сургалтын төлбөрийг хуваан төлөх график
Д/д2020-2021 оны хичээлийн жилийн II улирлын төлбөр төлөх нөхцөл
12020-2021 оны хичээлийн жилийн үлдэгдэл төлбөрийг 3 сар, 4 сар, 5 саруудад анги болгонд гаргаж өгсөн графикийн дагуу хуваан төлөх

            Короновирус /COVID-19/-ийн  нөхцөл байдал, нийгэм эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөлөл, суралцагчдаас гаргаж буй санал хүсэлтийг үндэслэн гаргасан дээр хөнгөлөлтөд нийт суралцагчдын 34% нь хамрагдсан байна.

            Үлдэгдэл төлбөр төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 15 хүртэл сунгаж 3 хуваан төлөх нөцөл боломжийг олгож байна.