2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1-р УЛИРЛЫН СУРГАЛТ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЯВАГДАЖ ДУУСЛАА

Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн 1-р улирлын танхимын сургалт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн “Цахим хэлбэрт” шилжин 2020 оны 12 дугаар сарын 18-ныг хүртэл амжилттай зохион байгуулагдлаа.

Цахим сургалтыг зохион байгуулах олон арга хэрэгсэл, технологийн шийдлүүдийг ашиглан сургалтыг оюутанд илүү ойр хүргэж ажиллахыг зорьсон.

Цахим сургалтын үйл явцын тоон мэдээлэлээс дурьдвал:

Цахим сургалтын үйл явцад цаг үетэйгээ хөл нийлүүлэн ажилласан багш, ажиллагсад болон сургалтын үйл явцыг дэмжиж идэвхитэй оролцсон нийт оюутан, суралцагчиддаа талархал илэрхийлье.

Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургуулийн Сургалтын алба