Сэтгэл зүйч зөвлөж байна

Share on facebook
Share on twitter

Мэргэжлээ сонгох гэж байгаа бол эхний удаад таван асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Нэгд, зан чанар чинь тухайн мэргэжилд тохирч байна уу, Хоёрт, хамгийн сайн хийж чаддаг зүйл чинь мөн үү, Гуравт сонирхол буюу хобби давхцаж байна уу, Дөрөвт, тэр чиглэлээрээ чамд дэлхий ертөнцөд илүү сайныг хийж бүтээх хүсэл мөрөөдөл байгаа юу. Хамгийн сүүлд буюу Тавд энэ чиглэлээрээ чи мөнгө олж чаддаг байх ёстой. Мэдээж үргэлж үнэгүй зүйл хийнэ гэж байхгүй. Энэ таван асуултыг харгалзаж үзээд мэргэжлээ сонгох юм бол бодитой, зөв сонголтод дөхнө гэж зөвлөмөөр байна.📌Мөн: Мэргэжлээ сонгохоосоо өмнө дараах 🤩 10 зүйлийг амжуулаарай гэж бид зөвлөдөг.

Үүнд, Нэгд, Ажил мэргэжлүүдийн талаар өргөн мэдлэгтэй болохХоёрт, Өөрийгөө таних (сэтгэл зүйн сорил өгөх)Гуравт, Гадаад хэл дээр сонирхож судлахДөрөвт, Аав ээж, багтайгаа зөвлөх Тавт, Мэргэжлийн дагуу зорилгоо төсөөл, мөрөөдЗургаад, Хөдөлмөрийн зах зээлийг тандахДолоод, Бодит мэргэжилтэнтэй уулзах, зөвлөгөө авах (Эрсдэл, давуу тал, сул тал)Наймд, Ажил хийж үзэх /Volunteer/Есд, Карьер мэргэжилтний зөвлөгөө авахАравт, Өөрийн сонгосон мэргэжлээр хамгийн шилдэг мэргэжилтэн болгох сургуулиа судлах багтаж байна.