ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны

өдрийн А/09 тоот тушаалын 1.7 дугаар хавсралт

 

 

 

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД СУРГУУЛИЙН

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

/2021-2022 оны хичээлийн жил/

 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1  Монголын хүнийн нөөцийн удирдлагын дээд сургууль (цаашид МХНУДС гэх)-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэхэд Монгол Улсын Дээд боловсролын тухай хууль,  Боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3-р сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаа батлагдсан Оюутан элсүүлэх журам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 4-р сарын 6-ны өдрийн А/194 тоот Журамт нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтална.  

1.2  Элсэлтийн журам, элсэлт авах мэргэжлийн хөтөлбөрүүдийн танилцуулга, элсэгчдэд тавих шаардлага, элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалт, бүртгэлийн талаарх мэдээллийг www.hru.edu.mn вэб сайт болон https://www.facebook.com/MHRMU/ пэйж  хуудсанд байршуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС

2.1.МХНУДС-ийн захирлын тушаалаар томилогдсон Элсэлтийн комисс элсэлтийг зохион байгуулна.

2.2.Элсэлтийн комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журамд элсэлтийн комиссын дарга хяналт тавьж ажиллана.

2.3.Элсэлтийн комиссын дарга нь элсэлтийн ажлыг удирдлагаар хангаж, тухайн журмаар зохицуулагдахгүй асуудлыг өргөдөл, гомдлын дагуу захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.

 

ГУРАВ. ЭЛСЭГЧДЭД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА

3.1.Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн иргэнийг МХНУДС-д энэхүү журмын дагуу элсүүлнэ.

3.2.Элсэгч нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ыг өгсөн байна.

3.3.       Элсэхийг хүссэн  элсэгч нь Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгсөн байх ба тухайн элсэн сурах хөтөлбөр (мэргэжил)-т харгалзах 2-оос доошгүй хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгч 410  хэмжээст оноо  авсанаар тус сургуулийн элсэгчид  тавигдах минимум шаардлагыг хангана.

3.4.       Элсэн суралцах мэргэжлийн чиглэлээр дараах элсэлтийн ерөнхий шалгалтуудыг өгсөн байна. Үүнд:

Элсүүлэх хөтөлбөр (мэргэжил)

Шалгалт

(ЭЕШ)

Босго оноо

Суралцах хэлбэр, хугацаа (жил)

Төгсөгчдөд олгох боловсролын зэрэг

Менежмент /Хүнийн нөөц /

1.       Монгол хэл бичгийн шалгалт

2.       Математик хичээлийн шалгалт

3.       Гадаад хэл, нийгмийн тухай мэдлэг 2 хичээлийн аль нэг шалгалтыг сонгон өгөх

Элсэгч оюутан нь нийт 3 шалгалт өгсөн байна.

Бүх хичээл 410 ба түүнээс дээш

Өдөр

4 жил

 

Бакалавр

Нягтлан бодох бүртгэл

Маркетинг

 

3.5.       2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль төгсөгчийн ЭЕШ-ын оноо дээрхи шаардлагыг хангаж байвал сургуульд элсэн ороход хүчин төгөлдөрт тооцно.

3.6.       Элсэлтийн ерөнхий шалгалт өгч дээд боловсролын сургалтын байгууллагад элсэх болзол хангасан элсэгч өөрийн суралцах бэлтгэл хангана.

3.7.       Шилжин суралцах оюутныг МХНУДС-ийн Бакалаврын сургалт зохион байгуулах журамыг баримтлан элсүүлнэ.

3.8.       МХНУДС-д элсэхийг хүссэн гадаадын харъяат иргэдийн асуудлыг бусад холбогдох журмаар зохицуулна.

 

ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

4.1. МХНУДС-д элсэх болзол хангасан иргэн элсэхийг хүссэн хүсэлт гаргаж онлайн бүртгэлд хамрагдан элсэх эрхтэй.

4.2. МХНУДС-д элсэхийг хүсэгчдийг тус журмын гурав дахь хэсгийн дагуу холбогдох материалын хамт 2021 оны 07-р сарын 01ны өдрөөс 09-р сарын 01-ний өдрийг дуустал ажлын өдрүүдэд 9.00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

4.3. Элсэхийг хүсэгчид өөрийн биеэр /цахимаар бүртгүүлэх/ ирэх ба дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

·      Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах бичиг баримт

·      Сурагчийн хувийн хэрэг

·      Ерөнхий шалгалтын батламж

·      Монгол хэл бичгийн шалгалтын батламж

·      Иргэний цахим үнэмлэхийн хуулбар

·      Элсэхийг хүссэн анкет бөглөх

·      Цээж зураг 2 хувь

4.4.Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид сургууль дээр биеэр /цахимаар бүртгүүлэх/ ирж бүртгүүлнэ.

4.5.Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөгчид өөрийн аймаг дээр ажиллах элсэлтийн комисст биеэр /цахимаар / бүртгүүлэх ба мөн Улааанбаатар хотод ирж, МХНУДС-ийн элсэлтийн комисст бүртгүүлж болно.

 

ТАВ.ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ

5.1.Тус сургуульд элсэгч нь энэхүү журмын 3.4-т тусгасан хөтөлбөр (мэргэжил)-т харгалзах мэдлэгээ шалгуулсан хичээлүүдийн хүрээнд босго оноог хангасан байна.

5.2.Элсэгч оюутнуудаас мэдлэг шалгах ерөнхий шалгалтыг улирал эхлэхээс өмнө авч, суралцагчийн ерөнхий түвшинг тодорхойлно.

 

ЗУРГАА. СУРАЛЦАХ ЭРХ ОЛГОХ

6.1        Ерөнхий шалгалтын оноогоор тус сургуулийн элсэлтийн шаардлагад нийцсэн бакалаврын хөтөлбөрийн элсэгч нь тус журмын 4.3-т заасан бичиг баримтыг тус тус бүрдүүлнэ.

6.2        Элсэгч нь 2021 оны 07-р сарын 01-ээс 08-р сарын 25-ны хооронд сургалтын төлбөрийн ……… хувийг төлснөөр тус сургуульд суралцах  “Сургалтын гэрээ”-г байгуулна.

6.3        Элсэгч нь тухай хичээлийн жилд нэг хөтөлбөрөөс нөгөө хөтөлбөрт шилжин суралцаж болно.

6.4        Элсэгч нь сургалтын гэрээ байгуулаад заасан хугацаанд ирж суралцаагүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.

 

ДОЛОО. ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦЛӨӨР ЭЛСҮҮЛЭХ

7.1. Бакалаврын өдрийн хөтөлбөрт дараах шаардлагыг хангасан элсэгчдэд хөнгөлөлт олгоно.

 

                                                                                                                                              

                                                                                                                                            

Д.д

Болзол

Хөнгөлөлт авах курс

Хөнгөлөлтийн мөнгөн дүн

/элсэгч тус бүрт/

Хөнгөлөлтийн хувь

1

3 жилээр сургалтын төлбөрөө төлвөл

4-р курс

2,800,000 төг

100%

2

ЭЕШ-ын

750-с дээш оноо

1-р курсын сургалтын төлбөрөөс

1,960,000 төг

70%

3

ЭЕШ-ын

700-750 оноо

1,400,000 төг

50%

4

ЭЕШ-ын

650-700 оноо

840,000 төг

30%

5

ЭЕШ-ын

600-650 оноо

560,000 төг

20%

6

ЭЕШ-ын 550-600 оноо

280,000 төг

10%

7

Олон улсын болон үндэсний хэмжээний, маг, хот, дүүргийн олимпиодод

/Нийгмийн тухай мэдлэг, гадаад хэл, математик/ I, II, III байрт шалгарсан элсэгч

(сүүлийн нэг жилд оролцсон байх)

I байр 840,000 төг

II байр 560,000 төг

III байр 280,000 төг

30%

20%

10%

8

Үндэсний хэмжээний уралдаан тэмцээнд /урлаг, спорт, бусад/ I, II, III байрт шалгарсан элсэгч

(сүүлийн нэг жилд оролцсон байх)

280,000 төг

10%

9

2 найз

280,000 төг

10%

10

3 найз

420,000 төг

15%

11

4 болон түүнээс дээш найз

420,000 төг

15%

12

Нэг айлаас 2 хүүхэд

280,000 төг

10%

13

Хамаатан садангийн 3 болон түүнээс дээш хүүхэд

420,000 төг

15%

14

Нэг ангиас 3 хүүхэд

280,000 төг

10%

15

Нэг ангиас 5 болон түүнээс дээш хүүхэд

420,000 төг

15%

16

Бүтэн өнчин элсэгч

 

420,000 төг

15%

17

Хагас өнчин элсэгч

 

280,000 төг

10%

18

Хөгжлийн бэрхшээлтэй элсэгч

 

280,000 төг

10%

19

Ихэр элсэгч

 

280,000 төг

10%

20

Цэргийн алба хаасан элсэгч

 

420,000 төг

15%

 

7.2 Бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцах явцад өөрийн суралцсан үнэлгээний голч үнэлгээний шаардлагаар дараагийн шинэ хичээлийн жилд урамшуулал, хөнгөлөлт авах боломжтой. Үүнийг хичээлийн жилийн эцэст тооцох бөгөөд шаардлага хангасан оюутан дараах урамшуулал, хөнгөлөлтөөс зөвхөн аль нэгийг сонгон эдлэнэ. Үүнд:

Д.д

Хамрагдах курс

 

Суралцсан бүх улирлын голч үнэлгээ

Суралцах хугацаа болон хөнгөлөлтийн дүн

 

Урамшуулал, хөнгөлөлт олгох хэлбэр

1

1,2,3-р курс

84-86 В/3.0/

100,000 төг

Дараагийн хичээлийн жилийн төлбөрөөс хасуулж тооцно

2

87-89 В+ /3.3/

200,000 төг

3

90-93 А- /3.6/

300,000 төг

4

1-р курс

87-89 В+ /3.3/

3 сар

HR фитнесс клубын хөтөлбөрүүдээс сонгон суралцах

5

2-р курс

90-93 А- /3.6/

6 сар

6

3-р курс

94-97 А /3.8/

Хагас жил

МХНУША –ийн чадамж олгох богино хугацааны сургалтаас сонгон суралцах

/Суралцаж буй мэргэжлийн хүрээнд практик ур чадвар эзэмшинэ./

7

4-р курс

98-100 А+ /4.0/

1 жил

 

НАЙМ . ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДСОН МАРГААН, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ

8.1        Элсэлтийн бүртгэл, оюутан элсүүлэхтэй холбоотой иргэний мэдээллийг бичгээр /цахимаар/ болон тус сургуулийн 70110511 утсаар хүлээн авна.

8.2        Элсэлтийн комисс элсэлттэй холбоотой бүх асуудлыг хариуцан, эцэслэн шийдвэрлэж ажиллана.

8.3        Элсэгчдийн өргөдөл, гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих зэрэг үйл ажиллагааг ил тод явуулна.

8.4        Элсэлтийн бүртгэлтэй холбоотой материалыг хуурамчаар бүрдүүлвэл гарах хохирол, хариуцлагыг элсэгч өөрөө бүрэн хариуцна.

 

-o0o-