Student scholarship of financial support

Share on facebook
Share on twitter

 Ерөнхий захирлын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны

өдрийн А/09 тоот тушаалын 5.6 дугаар хавсралт

МОНГОЛЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД СУРГУУЛИЙН

ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Захирлын нэрэмжит тэтгэлэг
    • Бүтээлч оюутны тэтгэлэг
    • Talented student
    • Судлаач оюутны тэтгэлэг
    • Спортлог оюутны тэтгэлэг
    • Нийгмийн хариуцлагатай оюутны тэтгэлэг
    • Оюутны зөвлөлийн тэтгэлэг
    • Засгийн газар болон байгууллага, аж ахуй нэгжийн тэтгэлэг

ГУРАВ. ОЮУТАНД ОЛГОХ ТЭТГЭЛЭГИЙН ШАЛГУУР

ХОЁР. ОЮУТАНД ОЛГОХ ТЭТГЭЛЭГИЙН ТӨРӨЛ 

  • Тэтгэлэгийн шалгаруулалтанд нэр дэвших суралцагчид нь дараах нийтлэг шалгуурыг хангасан байна.МХНУДС-ийн идэвхтэй суралцагч байна.Хичээлийн жилийн танхимийн болон танхим бус үйл ажиллагаанд бүрэн хамрагдсан байнаМХНУДС-ийн дүрэм, журмыг зөрчдөггүй, сануулга, сахилгын шийтгэлгүй аваагүй оюутан байна.Бусдыг манлайлж, үлгэрлэл дууриалал үзүүлдэг, зөв хандлага, харилцааны өндөр соёлтой оюутан байна.

  • ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ Оюутан тухайн улирлын тахимын сургалтад бүрэн хамрагдах ба хичээл таслаагүй байхТанхимаас гадуурх олон нийтийн ажилд бүрэн хамрагдаж оролцсон байхТухайн улиралд судлах кредит цагийг бүрэн судалсан байх1 улиралд судалсан нийт хичээлийн бүх дүн “А” буюу 91%-иас дээш Голч үнэлгээ 3.7-с багагүй Сургалтын төлбөрийн үлдэгдэл тооцоогүй Өмнөх оны дүн болон кредит цагийн тооцоо бүрэн хангагдсан Улирлын нэгдсэн дүн үнэлгээ бүгд гарсан байх
    • БҮТЭЭЛЧ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ
      • Сургууль болон өөрийн хүсэлтээр сургуулийн хэмжээний төсөл бичиж, амжилттай хэрэгжүүлэн, бодитой үр дүн гаргасан байх
      • Шинэ, шинэлэг санаа, контентуудыг сургуулийн орчинд болон сургуулиас гадуур нийгмийн орчинд хийж хэрэгжүүлэн, бодитой үр дүнд хүрсэн байх
    • АВЬЯАСЛАГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

3.3.1 Урлагийн авьяас чадвараар улс, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд эхний 3 байр эзэлсэн оюутанд олгоно.

  • СУДЛААЧ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

3.4.1 Суралцаж буй мэргэжлийнхээ хүрээнд үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн оюутанд олгоно.

СПОРТЛОГ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ Спортын авьяас чадвараар улс, тив, дэлхийн тэмцээн, уралдаанд эхний 3 байр эзэлсэн оюутанд олгоно.Сахилга баттай байх

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

Нийгэм олон нийтрүү чиглэсэн үйл ажиллагаанд тогтмол оролцож, зохион байгуулдаг байх

Харилцаа, хандлагаар бусад оюутан залуусаа манлайлан уриалдаг байх

Хийсэн үйл бүхэн нь бусдын сайн сайхны төлөө байх

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТЭТГЭЛЭГ

Оюутны зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүнээр 2 жил ажилласан байх

Оюутнуудын дуу хоолой, төлөөлөл болж чадсан байх

Нийгмийн идэвх, хариуцлага, зөв үлгэр дуурайлалтай байдлаар бусдыгаа манлайлсан байх

Удирдан зохион байгуулсан ажил нь бусад оюутны эрх ашигт нийцэж амжилттай зохион байгуулагдсан байх

Олон нийтрүү чиглэсэн үйл ажиллагаагаар сургуулийн нэр хүндийг бусдад таниулсан байх

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙ НЭГЖИЙН ТЭТГЭЛЭГ

МХНУДС-д суралцагч оюутан нь тухайн хичээлийн жилд зарлагдсан гадаадын сангийн санхүүжилттэй болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, бусад тэтгэлэгүүдийн болзол шалгуурыг хангасан тохиолдолд хамрагдах бүрэн боломжтой.

ДӨРӨВ. ОЮУТАНД ОЛГОХ ТЭТГЭЛЭГИЙГ УРАМШУУЛАХ

Д.д Тэтгэлэгийн төрөл Шалгаруулалт /үр дүнгээр/ Тэтгэлэг олгох мөнгөн дүн Урамшуулах хугацаа
1 Захирлын нэрэмжит тэтгэлэг Улирал бүрийн сурлагын дүн, үнэлгээ Сар бүрийн 80.000 мянган төгрөгөөр тооцож 4 сарын тэтгэлэг олгоно             Бодит үр дүн гаргасны дараа /хичээлийн 1 болон 2 дугаар улиралд/
2 Бүтээлч оюутны тэтгэлэг Өөрийн саналаа хийсэн төсөл, контент Сургалтын төлбөрийн 30% /төгрөгөөр/
3 Нийгмийн хариуцлагатай оюутны тэтгэлэг Нийгэмд үзүүлсэн манлайлал, амжилттай зохион байгуулсан арга хэмжээ Сургалтын төлбөрийн 30% /төгрөгөөр/
4 Talented student Оролцсон урлагийн тэмцээн, уралдаан Сургалтын төлбөрийн 25% /төгрөгөөр/
5 Судлаач оюутны тэтгэлэг Оролцсон эрдэм шинжилгээний ажил Сургалтын төлбөрийн 25% /төгрөгөөр/
6 Спортлог оюутны тэтгэлэг Оролцсон спортын уралдаан тэмцээн Сургалтын төлбөрийн 25% /төгрөгөөр/
7 Оюутны зөвлөлийн тэтгэлэг Оюутны зөвлөлд ажилласан үр дүн Сургалтын төлбөрийн 20% /төгрөгөөр/

ТАВ. ТЭТГЭЛЭГИЙГ ШАЛГАРУУЛЖ МЭДЭЭЛЭХ

  • Тэтгэлэгийн талаарх мэдээллийг сургалтын алба хариуцан, тэтгэлэгт нэр дэвшигчийн бүрдүүлбэл зохих материалыг хүлээн авах хугацаанаас 10-аас доошгүй хоногийн өмнө зарлана
    • Тэтгэлэг тус бүрийн шалгаруурыг нарийвчлан гаргаж шалгаруулна.
    • Тэтгэлэгт хамрагдах суралцагчийн хүсэлт, өргөдөл, анкет, суралцагчийн дүнгийн болон хувийн мэдээлэл, тэтгэлэгийг олгоход шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн тэнхим нэгтгэж сургалтын албанд хүлээлгэн өгнө
    • Тэтгэлэгт бүрдүүлж өгсөн материал шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхийг томилогдсон комисс хянана
    • Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтын дүн, мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй мэдээллэнэ.
    • Гадны тэтгэлэгт хамрагдах оюутан анги удирдсан багшаар суралцсан хугацааны дэлгэрэнгүй тодорхойлолтыг бичүүлж, сургалтын дүн үнэлгээтэй холбоотой мэдээллийг сургалтын албанаас авна.
    • Сургуулийн дотоод тэтгэлэг авсан оюутны мэдээллийг захирлын тушаалаар баталгаажуулна.

ЗУРГАА.БУСАД

  • Тэтгэлэг авах оюутныг шалгаруулах явцад журмаар зохицуулагдахгүй асуудал үүсвэл захирлын зөвлөлд танилцуулж, хэлэлцүүлэн, шийдвэрлэнэ.
    • Оюутан тэтгэлэгийн мөнгөн дүнг өөрийн хүсэлтээр дараагийн улирал болон жилийн сургалтын төлбөрт суутгуулж болно.

-o0o-